Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 554 хэргийг хүргүүлсэн байна.
Зөрчлийн шинжтэй 60.327 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.203 зөрчлийг шийдвэрлэжээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.306 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 897 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс,
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3.975, Танхайрах 181, Хүний биед халдах 365, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 241, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52.097, бусад 3.344 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 241 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.