ДУЭЛЬ: О.Хангай VS М.Бадарч

Огноо
Унших
2 минут 9 секунд

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. М.Бадарч шүүх хуралд өөрөө оролцсон бөгөөд допингийн төрлийн бодис, бэлдмэл огт хэрэглээгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Мөн "Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон. Тэр хүмүүсийг бас хардаж байна" хэмээх ноцтой асуудлыг дэлгэсэн юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор М.Бадарч, О.Хангай нарын хооронд зөрчил үүсэж эхэллээ. Тодруулбал,

Өчигдөр Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудаснаа:

-Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх.

Өнөөдөр Улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудаснаа:

-Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх. О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНК-ийн шинжилгээнд өгчих, шээс сольсон байна уу үгүй юу гэдэг нь нотлогдоно шүүдээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ.

Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугтаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ.

Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаан бэ. Ард түмэнд баатар болох гэж поопроод яахавдээ" гэжээ.

М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугтаасныг бөх сонирхогчид чамаас асуусаар ирлээ
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугтаасныг бөх сонирхогчид чамаас асуусаар ирлээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!