Улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудаснаа "О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНК-ийн шинжилгээнд өгчих, шээс сольсон байна уу үгүй юу гэдэг нь нотлогдоно шүүдээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ.
Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугтаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ.
Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаан бэ. Ард түмэнд баатар болох гэж поопроод яахавдээ" гэжээ.