Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ

Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнөөдөр /2024.05.11/ "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглосон. Тэгвэл уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан Б.Серик үзүүрлэлээ.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтанжолоо” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Даваасүрэн нар үлдэв. “Арвайн үндэс” ХХК-аас “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг аймгийн арслан Э.Мөнхжаргалд гардуулсан бол 1932 оны улсын баяр наадмын түрүү бөх, улсын арслан “Молиго бүргэд” хэмээх П.Бат-Очирын нэрэмжит шагналыг түүний зээ хүү улсын начин А.Алтанхуяг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардуулсан юм. Маргааш буюу тавдугаар сарын 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан МБӨ-нд болно.

“Цэцэг төв”-ийн уулзвараас ЦУОШГ-ын уулзвар хүртэлх авто замыг нөгөөдөр хүртэл хааж, шинэчилнэ
“Цэцэг төв”-ийн уулзвараас ЦУОШГ-ын уулзвар хүртэлх авто замыг нөгөөдөр хүртэл хааж, шинэчилнэ
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад Х.Баттулга яригдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад Х.Баттулга яригдаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц