Монголын уламжлалт соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой "Монгол гэр" үзэсгэлэнг Соёлын яам, Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 4-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнгийн хүрээнд Сүхбаатарын талбайд монгол гэрүүдийг байрлуулж, үндэсний соёлоо сурталчлан, иргэд, жуулчдад үзүүлж сонирхуулж байгаа юм.
Тус үзэсгэлэнд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Соёлын боловсролын оролцоот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Үзэсгэлэн нь монгол гэрийн онцлог, түүх, хэрэглээг таниулах, иргэд, жуулчдын сонирхлыг татах, монгол соёлын өвийг сурталчлах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.
Сүхбаатарын талбайд энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна.