Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч А.Баярмааг оргон зайлсан гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албанаас албадан баривчилсан гэх асуудлаар 2024.05.04-ний өдөр цахим орчинд нэр бүхий хүмүүс мэдээлж байсан юм. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тойм мэдээлэл бэлтгэн хүргэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Б-г прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн байжээ.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Б-г Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.

Тоглоомын  талбайн байршлын “Орон зайн мэдээллийн сан“-г үүсгэхээр болжээ
Тоглоомын талбайн байршлын “Орон зайн мэдээллийн сан“-г үүсгэхээр болжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.