ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр
ГЗБГЗЗГ-н дарга Ц.Ганхүү: ГЗБГЗЗГ-т Шинэ цагийн Монгол улс үүсэж хөгжсөн үеийн түүхэн баримтууд бий. Жишээбэл: “Анхны атрын аян”-ы эхлэл, Тусгаар тогносон Монгол улсын хилийг тогтоох ажил, Монгол Улс дотроо аймаг сумдад хуваагдах түүхэн бичиг баримт, зураглал, Монгол Улсыг төрөл бүрийн масштабаар зурагжуулж бусад салбарын хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг ГЗБГЗЗГ-ын салбарын үе үеийн ахмадууд болон одоогийн инженер техникийн ажилтнуудын хүч хөдөлмөрөөр хийгдсэн. Салбарын хөгжил, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, оюутан залууст мэргэжлийн чиг хандлага олгох зорилгоор энэхүү үзэсгэлэнг нээж байна." гэлээ.
БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: ГЗБГЗЗГ үүсэн байгууллагдсан түүхт 90 жилийн хугацаанд тус газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хамт олны удирдлага, зохион байгуулалт илүү боловсронгуй болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж, олон ололттой ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлсэн он жилүүд байлаа. Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан суурь мэдээлэл, архивын баримтууд, үнэт дурсгалын зүйлсийг олон нийтэд түгээн сурталчилах ажлуудыг хийж байна. Цаашид түүхэн үзэсгэлэнгийн мэдээллийг тогтмол шинэчлэх, олон нийтийн хүсэлтээр зарим үзэсгэлэнг дэлгэх, шинэ мэдээллээр хангах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат барилгачин Б.Рагчаа, гавъяат эдийн засагч Д.Жамц: ГЗБГЗЗГ –аас 3 атлас зургийг гаргасан бөгөөд энэхүү үзэсгэлэнгийн нээлтийг хийж байгаад талархаж байна. Үзэсгэлэнгийн нээлтээр геодезийн ШУ-г үр хойч болон иргэн хүмүүс үзэж танилцахад тустай зүйл болсон хэмээн онцоллоо.
Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын Яам