Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар марафон 2024”-д бүртгүүлсэн хүмүүсийн 50 хувь нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Энэ жил гадаадын гүйгчдэд бүртгэлээ хялбар хийх боломжоор хангах зорилгоор олон улсын карт ашиглан төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн хүмүүсийн 50 орчим хувь нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлжээ.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” апплкейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay апплкэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тусгай хэрэгцээт иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.

Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот”-ын концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот”-ын концепцийг хэрэгжүүлэх эрх зүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.