Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУВУУ АЖИЛЛАГАА: 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас ирэх үед нь онгоцны буудлаас баривчиллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газраас зарласан "5Ш" ажиллагааны нэг болох Шувуу ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авч ирж шалгаж буй. Тэгвэл шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ. Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна. Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.

МИАТ: Гуанжоу чиглэлийн энгийн ангиллын нислэгүүддээ 1+1 тээшний урамшуулал зарлалаа
МИАТ: Гуанжоу чиглэлийн энгийн ангиллын нислэгүүддээ 1+1 тээшний урамшуулал зарлалаа
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.