Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц “ослын буулт“ хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Коронавирусний цар тахлын үед баримтлах нислэгийн журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан зорчигчийн улмаас Японы агаарын тээврийн “Peach Aviation” компанийн нисэх онгоц ослын буулт хийсэн байна.

“NHK” телевизээр мэдээлснээр, Японд ийм тохиолдол анх удаа болж байгаа юм. 124 хүн зорчиж явсан уг нисэх онгоц мягмар гарагт тус улсын баруун нутгийн Хоккайдо арлын Куширо нисэх онгоцны буудлаас Осака хот руу нисжээ. Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч нар зорчигчдын нэг амны хаалтгүй сууж байгааг анзаарч, түүнээс зүүхийг хүсэхэд татгалзсан аж. Амны хаалт зүүх шаардлагыг биелүүлэхийг удаа дараа хүссэний дараа уг эрэгтэй онгоцон дотор шуугиан дэгдээж, чангаар хашхирч, багийнхан болон түүний хажууд суухаас татгалзсан зорчигчдыг сүрдүүлсэн байна. Улмаас нисэгч замынхаа дунд Ниигата нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, агаарын компанийн журмыг мөрдөөгүй зорчигчийг буулгасан бөгөөд онгоц Осака руу нисэж, буух цагаасаа хоёр цаг хоцорсон байна.

Н.Номтойбаяр дээд шүүхэд гомдол гаргана
Н.Номтойбаяр дээд шүүхэд гомдол гаргана
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.