“Эй би Си” болон “Австралиан Файнэншл Ревью” сонины удирдлага Бээжин, Шанхайд байсан сэтгүүлчдээ шуурхай буцаан татжээ. Хятадын аюулгүй байдлын яамны ажилтнууд тэднийг саатуулж, “Си Жи Ти Эн” сувгийн ажилтан, Австралийн иргэн Чэн Лэйг баривчилсантай холбоотой асуудлаар мэдүүлэг авсан байна.
БНХАУ дахь Австралийн элчин сайдын яамны ажилтнууд “Эй Би Си” болон эдийн засгийн сонины удирдлагуудад Хятадын цагдаа нар тэдний сэтгүүлчдийг сонирхож эхлээд байгаа учир нутаг буцаа хэмээн анхааруулж байсан гэнэ. Австралийн хоёр сэтгүүлч эх орондоо буцахын өмнө Бээжин Шанхай дахь дипломат төлөөлөгчийн газарт байрлажээ.
Харин дараа сэтгүүлчдийн нутаг буцахыг нь зөвшөөрчээ. Ийнхүү Хятатад албан ёсны зөвшөөрөлтэй, Австралийн нэг ч сэтгүүлч сурвалжлагч үлдээгүй байна. Австралийн гадаад хэргийн сайд Марис Пейн тус улс Хятадад саатуулагдсан иргэд, түүний дотор сэтгүүлч Чэн Лэйд консулын дэмжлэг тусламж үзүүлж байгааг мэдэгдсэн байна.