Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оксфордын вакцины туршилт түр зогсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Англид төвтэй “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гарган авсан вакцины эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатанд оролцож буй хүнд сөрөг нөлөө илэрсэн тул туршилтыг түр зогсоожээ.

“AstraZeneca” компанийн мэдээлснээр, “тодорхой бус өвчний улмаас” коронавирусний вакцины туршилтыг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн Их Британид явуулж буй туршилтын үеэр ийм тохиолдол гарчээ.Энэхүү туршилтын үр дүн дэлхий дахины анхаарлын төвд байгаа бөгөөд “AstraZeneca”-Оксфордын их сургуулийн вакциныг дэлхий даяар бүтээж буй олон арван вакцины хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэмээн үзэж байжээ.

Туршилтын эхний хоёр үе шат нь амжилттай явагдсантай холбоотойгоор уг вакциныг зах зээлд хамгийн эхэнд гарч магадгүй хэмээн найдаж байсан аж.

АНУ, Их Британи, Бразил, Өмнөд Африкт сүүлийн хэдэн долоо хоногт үргэлжилсэн туршилтын гуравдугаар үе шатанд 30 мянга орчим хүн оролцож байна. Энэ үе шатны туршилтад ихэвчлэн олон мянган хүнийг хамруулдаг бөгөөд хэдэн жилийн хугацаагаар үргэлжлэх тохиолдол ч байдаг гэнэ.

Фэйслүүк: Шинэ улс төрд хөтлөгч П.Наранбаярын фото түүх
Фэйслүүк: Шинэ улс төрд хөтлөгч П.Наранбаярын фото түүх
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.