Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ: Энэ оны эхний дөрвөн сард 17 мянган иргэн орон нутгаас нийслэлд шилжин ИРЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.

Хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсоолоо.

УБЕГ 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 70,071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна. Үүнээс:

  • 1 дүгээр сард 42,750
  • 2 дугаар сард 9,420
  • 3 дугаар сард 11,389
  • 4 дүгээр сард 6,512 бүртгэл хөтөлсөн.

зураг

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сүүлийн 5 жилийн эхний дөрөвдүгээр сарын байдлаар харьцуулбал:

  • 2020 онд 229,149
  • 2021 онд 50,231
  • 2022 онд 52,762
  • 2023 онд 60,808
  • 2024 онд 70,071 шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.

Жич: 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон тул 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сараар тооцсон.

зураг

/2020 оноос 2024 оны эхний 4 сард хийгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг нарийвчилж үзвэл/

зураг

Эх сурвалж: УБЕГ

Г.Дамдинням: Боловсролын багц хууль суралцагчдад тэгш гарааны нөхцөл олгоно
Г.Дамдинням: Боловсролын багц хууль суралцагчдад тэгш гарааны нөхцөл олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.