Нээлтээ хийгээд удаагүй “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киноны зарим зураг авалтыг Хятадын Шинжаанд авчээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Лю Ифэй Хонгконгод болж буй ардчилсан хөдөлгөөний эсрэг үзэл бодлоо илэрхийлсний төлөө тус киног эсэргүүцэх хөдөлгөөн цахим сүлжээнд өрнөжээ. Тэгвал “Walr Disney” компанийн бүтээл дахин нэг шүүмжлэлийн бай болгож буй асуудал нь тус киног Шинжаанд зураг авалтыг нь хийсэн явдал гэнэ.
Тодруулбал, киноны төгсгөлд “Walt Disney” компани зураг авахад дэмжлэг үзүүлсэн Шинжаан-Уйгарын засаг захиргааны найман байгууллагад талархал илэрхийлсэн ба тэдгээр байгууллагуудын нэг Шинжааны Турпан хотын нийгмийг аюулаас хамгаалах газар байв. Тус хотод муслим шашинтай иргэдэд улс төрийн боловсрол албадан олгох төвүүд байрладаг гэх мэдээлэл байдаг аж. Мөн Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны коммунист намын хороонд талархал илэрхийлсэн нь ч нэлээдгүй асуудал дагуулжээ.