“Хайшэнь" хүчтэй хар салхинд өртсөн Японы баруун өмнөд Кюшю аралд 77 мянган байшингийн цахилгаан тасарсан байна. Мөн Кюшю арлын зэргэлдээх Ямагучи мужид 3.4 мянга орчим байшин, барилга тог цахилгаангүй болжээ. Гамшгаас үүдэлтэй үр дагаврыг арилгах ажил явагдаж байгаа бөгөөд хүчтэй салхины улмаас даваа гарагийн өглөө цахилгаан дамжуулах шугам гэмтэж, 440 мянган байшингийн цахилгаан тасарчээ.
Хар салхи дэгдсэний улмаас Японд хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж, дөрвөн хүн ор сураггүй алга болжээ. Кюшю аралд төмөр замын хөдөлгөөнийг бүрэн сэргээсэн байна. Үүнээс гадна хурдны замуудын зарим хэсэгт тавьсан хаалтыг авчээ.
Дэвсгэр мэдээлэл: Энэ оны 07-нд үүнтэй адил "Хайшэнь" хар салхи Баруун өмнөд бүс нутгаар дайран өнгөрсөн бөгөөд Японд дотоодын 579 нислэг цуцлагдаж байжээ. Кюшю, Сикоку арлууд болон Хоншю арлын баруун өмнөд хэсгийн газруудтай холбогдох нислэгийн хуваариудад голдуу өөрчлөлт орсон аж.
С.Хонгорзул