Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Номтойбаярын давж заалдах хурал болж анхан шатны шүүхээс гаргасан 5.5 жилийн ял оноох шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин шүүгдэгч Н.Номтойбаяр хуралд онлайнаар оролцсон аж.

Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” хэмээн зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлжээ.

Хонконгоос ирэх онгоц техникийн саатлын улмаас хөөрөөгүй байна
Хонконгоос ирэх онгоц техникийн саатлын улмаас хөөрөөгүй байна
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.