Хөдөлмөрийн Үндэсний Нам 2020 оны Нийслэл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ /2020.09.07/ танилцууллаа. Тус намаас
Баянгол дүүрэг
- 1-р тойрогт Ж.Золжаргал-инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр
Д.Биндэръяа-эдийн засагч, инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр - 2-р тойрогт Д.Түмэн-Өлзий-инженер, нийтлэлч, ШУТИС-ийн бакалавр
- 3-р тойрогт Д.Үүрцайх-хуульч, Боннын их сургуулийн магистр
Баянзүрх дүүрэг
- 4- тойрогт Г.Хаш-Эрдэнэ-эдийн засагч
- 4-р тойрогт Л.Амарсайхан-мэдээллийн технологийн инженер Нагояагийн их сургуулийн магистр
- 5-р тойрогт Д.Гантулга- Их Британийн Манчестрын метрополитиан их сургуулийн магистр
- 5-р тойрогт П.Наранбаяр-Киёто их сургуулийн магистр, МУИС-ийн төрийн захиргаа, олон улс судлалын доктор
- 6-р тойрогт Г.Уянга-Хишиг-хуульч, Боннын их сургуулийн магистр
- 6-р тойрогт Б.Амараа-авто замын инженер, ШУТИС-ийн бакалавр
- 7-р тойрогт М.Жаргалант-жүжигчин, сэтгэл судлаач, МУБИС-ийн магистр, ОХУ-д Москвагийн театрын сургууль төгссөн
- 7-р тойрогт Я.Батзаяа-эдийн засагч, СЭЗДС-ийн бакалавр
- 8-р тойрогт М.Алзахгүй-эдийн засагч, төрийн удирлагын магистр, Удирдлагын академийг төгссөн
Сүхбаатар дүүрэг
- 10-р тойрогт Ж.Отгонбаяр-олон улсын тээврийн удирдлагаар ШУТИС-ийг төгссөн, бакалавр
- 12-р тойрогт Х.Жамсран-нягтлан бодогч, санхүүч ХААИС-ын бакалавр
- 13-р тойрогт М.Энхбаатар-инженер, бакалавр
- 14-р тойрогт Б.Мөнхсоёл-эдийн засагч, Тайландын Азийн технологийн институцид Олон улсын бизнесийн чиглэлээр магистр, Францын Европын менежментийн сургуульд олон улсын санхүүгийн магистр хамгаалсан
- 15-р тойрогт Д.Энх-Эрдэнэ-усан хангамжийн инженер, магистр, Украинд цэргийн мэргэжлээр төгссөн
- 15-р тойрогт Ж.Ганболд-хуульч, магистр, Боловсрол, соёл, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн
Чингэлтэй дүүрэг
- 16-р тойрог Б.Найдалаа- эдийн засагч, магистр
- 16-р тойрогт П.Болдгэрэл-магистрант
- 17-р тойрогт Б.Мөнхболд-экологич, МУИС-ийн физик электроникийн сургуулийг төгссөн, бакалавр
Хан-Уул дүүрэг
- 18-р тойрогт Н.Отгонбаяр-инженер
- 19-р тойрогт Д.Ган-Эрдэнэ-эдийн засагч, МУИС-ийн бакалавр
- 19-р тойрогт Н.Лхагвасүрэн-нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, магистрант
- 20-р тойрогт П.Ганзориг-математикч, МУИС-ийн бакалавр
- 20-р тойрогт Ц.Алтансор-багш нар нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон байна.