Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хуурамч түүх зохиож 800 сая төгрөг завшжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг төрөөс даах болсон ч хуурамч түүх үйлдэж мөнгө угаах зөрчил цөөнгүй гарсныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ. Түүний мэдээлснээр хуурамч түүх зохиож эрүүл мэндийн даатгалын сангаас 800 сая төгрөг завшсан аж. Энэ тухай хэлэхдээ “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр 113 сая төгрөг байдаг. Үүний 25 хувийг иргэд төлдөг байсан бол хүнд өвчтөнүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой мэс заслын зардлыг төрөөс 100 хувь даахаар болсон. Гэвч энэ шийдвэр гарснаас хойш зургаан сарын хугацаанд 6 хүнд мэс засал хийх нэрийн дор хуурамч түүх үйлдэж давхардуулан нэхэмжилж эрүүл мэндийн даатгалын сангаас 800 сая орчим төгрөг авсан. Энэ бол ганц жишээ нь юм шүү. Гэхдээ эмч нар оролцох боломжгүй. Иймээс зарим улс төрчдийн оролцоо бий гэж хардаж байгаа учраас хууль хяналтын байгууллагад шалгуулна. Мөн хамар тэгшлүүлэх, гоо сайхны зарим мэс заслуудыг жирийн мэс засал хийсэн мэтээр даатгалын сангаас нэхэмжилдэг зөрчил ч байна. Энэ мэт ноцтой асуудлыг эмийн сонсголоор ярих ёстой байсан” гэлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос чанаргүй эм, эмнэлгийн хэрэгслийн талаар шалгалт орсон тухай өнөөдөр танилцуулах үеэр дээрх асуудлыг сөхсөн юм.

Ц.Элбэгдоржийн “Цагалбарын дансанд байгаа 13 сая долларыг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг цагдаагаас дэлгэлээ
Ц.Элбэгдоржийн “Цагалбарын дансанд байгаа 13 сая долларыг сонгуульд ашиглахаар цэвэрхэн хөдөлгөмөөр байна“ гэж П.Цагаан руу бичсэн VIBER чатыг цагдаагаас дэлгэлээ
 
“Алтан цом“-ын төлөөх цуврал барилдаанд Ховд аймгийн баг түрүүллээ
“Алтан цом“-ын төлөөх цуврал барилдаанд Ховд аймгийн баг түрүүллээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!