Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сэргээн засал, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын сургуультай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 жилийн хугацаатай санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сургах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний гэр бүл, асран хамгаалагч, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлэх аж.

К.Мбаппе коронавирусний халдвар авчээ
К.Мбаппе коронавирусний халдвар авчээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.