Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 “Ачит ихт“ ХХК, “Фортун ай трейд“ ХХК нэг эзэнтэй бөгөөд 2018-2023 онд нууц гэрээгээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлтийг “Фортун ай трейд“ ХХК-д үзүүлж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлж байна.

"Ачит ихт" ХХК-ийг 2009 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд "Степкупер" ХХК 78 хувийг эзэмшиз тус хувьцааны 25.5 хувийг П.Цагаан эзэмшдэг бөгөөд түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг 24.5 хувийг, хүү болох Ц.Мөнхтүвшин 24.5 хувийг, охин болох Ц.Номундарь нь 25.5 хувийг тус тус эзэмшдэг байна.

Харин "Ачит ихт" ХХК-ийн 22 хувийг "Цаглавар" ХХК эзэмшдэг бөгөөд захирлаар У.Өлзийсайхан ажиллаж, мөн П.Цагааны гэр бүлийн хамаарал бүхий компани болох нь тогтоогджээ.

Түүнчлэн "Ачит ихт" ХХК 2018-2023 онд Фортун ай трейд ХХК-тай нууц гэрээ байгуулж 41.527 тонн катодын зэсийг экспортлохдоо 1 тонн тутамд 330-350 ам. долларын хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулж тус компанид нийт 14.5 сая ам.доллларын хөнгөлөлт үзүүлсэн байна.

Г.Занданшатар: Хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай
Г.Занданшатар: Хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ