Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

38 настай иргэн тарваган тахлаар нас барлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумд 38 настай иргэн тарваган тахал аван биеийн байдал хүнд байсан талаар бид өмнө мэдээлсэн. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д. Нарангэрэл “Өвчтөн өмнө нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлжээ. Халдвар хамгааллын дэгийг чанд сахиж байна. Түүнтэй харилцсан, уулзсан 25 хүнийг тусгаарлан, тарваган тахлын нян үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд хариу нь халдваргүй гарсан. Өвчтөний биеийн байдал маш хүнд байна” хэмээн өчигдөр 11 цагт мэдээлсэн. Харамсалтай нь тухайн иргэн 15 цагийн үед нас баржээ. Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад тахлын байнгын голомт сэргэж, халдвар тархах болсон тул эдгээр нутгийн иргэд болон аялж, зорчиж буй иргэд уг өвчнөөс сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхааруулж байна.

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэлжээ
Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэлжээ
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.