Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манчестер Ситигийн хоёр тоглогч коронавирусний халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Английн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирал энэ долоо хоногт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан амралтаа авсан зарим тамирчин багийнхаа нэгдсэн бэлтгэлд хамрагдаж эхэлжээ. Харин өнөөдөр Манчестер Сити багийн зүгээс амралтын хугацаагаа дуусгаад эргэн ирж буй Алжир хагас хамгаалагч Рияд Махрез болон Франц хамгаалагч Эмерик Лапорт нарыг шинэ коронавирусний шинжилгээнд хамруулахад хоёулаа эерэг буюу халдвар авсан нь тогтоогдсон байна.

Тус багийн албан ёсны мэдэгдэлд “Рияд Махрез болон Эмерик Лапорт нар Сovid-19 халдвар авсан нь батлагдсан. Хоёр тамирчин маань Премьер лиг болон Их Британийн засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу өөрсдийгөө тусгаарлаж байгаа. Одоогоор ямар нэгэн вирусний шинж тэмдэг илрээгүй. Рияд болон Эмерик нарыг хурдан эдгэрч, шинэ улирлын өмнө багийнхаа бэлтгэлд хамрагдаасай гэж хүсч байна” хэмээлээ.

Дэвсгэр мэдээлэл:
Английн Премьер лигийн шинэ улирал ирэх Бямба гаригт Фулхем болон Арсенал багуудын тоглолтоор эхэлнэ.

А.Мишээл

Л.Гантулга: СТАРЕКС-ын онцлог бол ажлын машин. Тансаг хэрэглээнийх биш.
Л.Гантулга: СТАРЕКС-ын онцлог бол ажлын машин. Тансаг хэрэглээнийх биш.
 
НЭГИЙН ДАВАА: Улсын арслан Р.Пүрэвдавга аймгийн арслан Ц.Мөнхбаярт өвдөг шороодлоо
НЭГИЙН ДАВАА: Улсын арслан Р.Пүрэвдавга аймгийн арслан Ц.Мөнхбаярт өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.