Япон улсад ням гарагт коронавирусний халдварын 451 тохиолдол шинээр илэрчээ. Ийнхүү нийт тохиолдлын тоо 72751-д хүрч, өмнөх долоо хоногоос 3951-ээр нэмэгдсэн байна. Харин халдварын улмаас өнгөрсөн хоногт найман хүн нас барж, нийт нас барсан тохиолдлын тоо 1382-т хүрчээ. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 211 өвчтөний биеийн байдал хүнд байгаа гэв.
Халдварын хамгийн их тохиолдол буюу 21772 тохиолдол Токио хотод бүртгэгдсэн аж. Осака хот 9043 тохиолдолтойгоор хоёрдугаарт бичигдсэн бол Канагава хотод нийт 431 тохиолдол бүртгэгдсэнээр гуравдугаарт тэмдэглэгджээ.
Дэвсгэр мэдээлэл: Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм. Түүнчлэн 2014 оны байдлаар нийт 127,100,000 хүн амтай байжээ.
С.Хонгорзул