Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт эрхэлсэн ажилгүй 18-30 насныхан их холбогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4 хувь нь 17 хүртэл, 4.8 хувь нь 45-аас дээш, 25.6 хувь нь 31-44 настай байгаа бол дийлэнх буюу 67.2 хувь нь 18-30 насны хүмүүс байна.

Хүйсийн хувьд 80.8 хувь нь эрэгтэй, 19.2 хувь нь эмэгтэй, 67.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 88.8 хувь нь Нийслэлд, 11.2 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ. Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн байна.

Д.Цогтбаатар: Шүүхийг балбасаар байгаад шүүгч хийх хүн нь олдохгүй байна
Д.Цогтбаатар: Шүүхийг балбасаар байгаад шүүгч хийх хүн нь олдохгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.