Монгол улсын сангийн сайд Ч. Хүрэлбаатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, ажил эрхлэлтийг өсгөж, халдварын эрсдлийг арилгах зорилготой 21 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурлаа. Үүнээс 20.0 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг багасгаж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ. Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 1.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар корона вирустэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас сэргийлэх хэрэгсэлд зарцуулна.
Дэлхийн банк 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.