Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн “ХАВТАСТ ХЭРЭГ“-ийг 2017 онд нууцаас гаргасан. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өчигдөр /2024.04.20/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиосон. Энэ өдөр түүний эхнэр Б.Булганы 26 жилийн дараа хэвлэлд анх удаа өгсөн ярилцлага нь гарав. Тэрбээр "Ц.Элбэгдорж төрийн өндөрлөгт гарах бүрд би хоригддог" гэх зүйлсийг ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" гэж цахим хуудсаараа мэдэгдлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.