Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байгаатай зэрэгцэн түүний гэргий Б.Булган нэвтрүүлэгт дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Тодруулбал, улс төрийн хүрээнд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч, аллага үйлдсэн этгээдтэй холбоотой асуудал одоо хэр нь тодорхой бус бөгөөд тухайн үед хэрэгт буруутгагдан ял, шийтгэл эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлсэн гэх асуудал хурцаар хөндөгдөж, үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулаад буй юм.

Хөтлөгч: Энэ хэргийг ер нь хэн захиалж, үйлдсэн гэж та хувьдаа таамагладаг вэ?

С.Зориг агсны гэргий Б.Булган: Би анх 1998 оноос хойш цагдаа, сэргийлэх, энэ ажлын хэсэг бүгдэд нь итгэж явсан. За илрүүлчих байх. Хийчих байх гэж дандаа бодож явдаг байсан. Одоо бол би итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш. Энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Хэнд ч хамаагүй тохоод... Би бол таамаг дэвшүүлмээргүй байна. Би ганцхан юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог. Нэг юм хэлээд байна уу. Би хэлж байна гэж бодож байгаа. Би ийм л хариулт хэлнэ.

2012 онд Ц.Элбэгдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах, хэргийг маш нууцын журмаар шалгах зөвлөмжийг ҮАБЗ-өөр гаргуулж ажлын хэсгийн ахлагчаар өөрийнхөө Хуулийн асуудал эрхэлсэн шадар сайд Г.Эрдэнэбатыг томилж байжээ. Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулж, оронд нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсныхоо дараа хууль, хяналтын байгууллагын удирдлагыг бүхэлд нь сольж, Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон байдаг. Түүний томилсон хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд дээрх хэргийг шийдвэрлэхдээ 2015 онд Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдагчаар татсан байдаг.

М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.