О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн үлдсэн байгаа газрыг тусгай хэрэгцээнд авна 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ зарсан байгаа газрын асуудлыг АТГ-т шалгуулахаар өргөдлөө өгсөн байгаа аж. Харин үлдсэн байгаа газрыг тусгай хэрэгцээнд авна гэж Хотын даргын орлогч О.Номинчимэг мэдээллээ. Тэрбээр "НИТХ-ын өчигдрийн ээлжит хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ нийслэлийн өмч буюу иргэдийн өмч боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн бол нийслэлийн өмч үнэгүйддэг, шударга бусаар нийслэлийн өмчөөс завшиж ирсэн олон тод жишээнүүдийн нэг гэж харж байна. Энэ асуудлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш судалж, хэлцлийн үр дүнд хууль зөрчсөн үйл явц маш их байсан. Санхүү тайлан бүртгэлийн асуудал маш сул байсан. Эргэн тойронд нь байсан газруудыг шилжүүлсэн. Хамгийн арчилгаа шаардлагатай буюу наадмаа тэмдэглэдэг энэ газарт анхаарч арчлаагүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс хангалттай хэмжээний хөрөнгө оруулдаг ч тайлан тооцоонд орлогын бүртгэл маш хангалтгүй, хувийн эзэмшлүүд хөрөнгө оруулалт хийдэггүй гэх дүгнэлт гаргасан. Энэ хүрээнд тооцоо судалгаа гаргаж өр төлбөр, хөрөнгө оруулалтын шаардлагыг нь тавьсан.

Компанийн 51 хувийн эзэмшигчид өв залгамжлагчид өвөөсөө татгалзаж хөрөнгө оруулалт, өр төлбөрт суутгах саналыг бидэнд зөвшөөрсөн. Өчигдөр бид 51 хувийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгүүллээ. Цаашид төв цэнгэлдэх хүрээлэнгээ залуус хүүхдүүдийн биеийн тамир, спорт, урлагийн хэрэгцээг хангасан төв байгаасай гэж хүсэж байна.

Үүний тулд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авах асуудал байгаа. Үүний тулд Засгийн газрын тогтоол гаргана. Ингэснээр дөрөв, арван жилийн дараа хэн нэгэн Засаг даргын дур мэдсэн шийдвэрээр, дахин Газрын албаны шийдвэрээр газрыг жижиглэж орон сууц бариулахгүй байх зорилготой. Газраа хамгаалсны дараа наадам, урлаг соёл, спортыг хөгжүүлэхэд зорьсон том ногоон байгууламж хийхээр зорьж байна. Улаанбаатар хотод орчин үеийн жишигт нийцсэн стадион барихаар ажиллаж байна” гэлээ. Үргэлжлүүлэн 51 хувийг эзэмшиж байсан гэх Т.Нямдаваад хариуцлага тооцох эсэх талаар “Газрыг хууль бусаар зарсан асуудлыг орхихгүй. Авлигатай тэмцэх газраас газруудтай холбоотой баримт бичгүүдийг судалж үзнэ. Нөхөн төлбөрийн асуудлыг гэм буруутай этгээдийг тогтоосны дараа нэхэх ёстой учраас 49 хувийн эзэмшигчийн хувьд тооцоогоо гаргасан байгаа юм” гэлээ.

Д.Амарбаясгалан: Хуулийн төслийг жадлан эсэргүүцэж, завсарлага авч байгаа нь ард иргэдийг төлөөлөх үүргээсээ няцаж байгаа хэлбэр шүү
Д.Амарбаясгалан: Хуулийн төслийг жадлан эсэргүүцэж, завсарлага авч байгаа нь ард иргэдийг төлөөлөх үүргээсээ няцаж байгаа хэлбэр шүү
 
Бямба, ням гарагт 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Бямба, ням гарагт 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!