Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүнжингаравын дэлбэрэлттэй холбоотой асуудлыг УОК 2.9 тэрбумын үлдэгдэл төсөвтэй нь хамт Х.Нямбаатар руу шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд ОБЕГ-ын гурван алба хаагч өртөж нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Уг дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй гэх дүгнэлт гарсан. Мөн орон сууц болон оршин суугчдын хохирлын үнэлгээнээс бусад гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

Тэгвэл УОК Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийг 2.9 тэрбумын үлдэгдэл төсөвтэй нь хамт Х.Нямбаатар руу шилжүүлсэн байна.

Энэ талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Дүнжингаравын дэлбэрэлтийн ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр холбогдох яамдууд УОК-т танилцууллаа. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй. Нурааж шинээр барина. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хохирлыг барагдуулах, байрыг нураах, шинээр барих тэр хугацаанд хохирсон иргэдийн түрээсийн байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагуудад шилжүүлсэн.

Уг асуудалд Засгийн газраас 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлийн мэдэлд шилжүүлсэн.

Амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт нэг удаагын буцалтгүй тусламж олгохыг НЗДТГ-т даалгасан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад тавигдах стандартыг шинэчилж, мөрдүүлнэ.

ШУУД: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах шийдвэр гаргажээ
ШУУД: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах шийдвэр гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.