Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Наранцогт: Гашуунсухайтын зам бол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн орлого олдог зам

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж буй билээ. Энэ үеэр хуулийн төслийн Ажлын хэсгээс оруулж ирсэн заалттай холбогдуулан ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Гашуунсухайтын замыг Эрдэнэс Монгол эзэмшдэг. Өдөрт 540 сая, жилд 350 тэрбум төгрөгийн орлого олдог хэрнээ замаа засдаггүй. Гашуунсухайтын замаа засахгүй байж бүх төмөр зам, автозамаа хариуцаж чадах юм уу. С.Наранцогт дарга хариул" гэсэн юм.

Түүний асуултад Эрдэнэс Монгол компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Танд Гашуунсухайтын замын талаар тэнгэр, газар шиг зөрүүтэй тоо явдаг юм байна. Жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн орлого олдог зам. 9 жилийн хугацаанд 87 тэрбум төгрөгийн зам завсарын ажил хийсэн" гэж хариуллаа.

Г.Дамдинням: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж байна
Г.Дамдинням: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд