“Forbes” сэтгүүл жил бүр гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 алдартны жагсаалтаа танилцууллаа. Энэ оны жагсаалтыг реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер тэргүүлсэн байна. Өдгөө 23 настай тэрээр өөрийн үүсгэн байгуулсан “Kylie Cosmetics” брэндийн 51%-тай тэнцэх хувьцааг зарснаар 590 сая ам.доллар олжээ. Харин хоёрдугаар байранд түүний хүргэн ах, рэппер, продюсер, дизайнер Канье Уэст бичигджээ. Канье дийлэнх орлогоо өөрийн “Yeezy” брэндийн пүүзний худалдаагаар (170 сая ам.доллар) олсон байна. Түүний араас Швейцарын теннисчин Рожер Федерер бараа, бүтээгдэхүүний сурталчилгаанаас олсон ашгаараа гуравдугаарт бичигджээ.
А.Мишээл