Францад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 7157 шинэ тохиолдол илэрсэн тухай тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Үүнээс нэг өдрийн өмнө халдварын тохиолдлын тоо 7017-гоор нэмэгдсэн байна.
Францад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо дөрөв дэх удаагаа 7000 давж байна. Тус улсад өнгөрсөн баасан гарагт 7319 тохиолдол шинээр илэрсэн нь гуравдугаар сарын 31-нд бүртгэгдсэнээс /7578/ хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.Мөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо сүүлийн таван өдөр дараалан өсөж, 464 болжээ.
Дэвсгэр мэдээлэл: Францад пүрэв гаргийн байдлаар 300181 хүн халдвар авч, 30706 хүн нас барсан гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
А.Мишээл