“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр шинжээч "Тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, мөстөн чанарын шаардлага хангахгүй болсон 54.5 тонн нийт 109 мянган ширхэг дуслыг "шаардлага хангасан" гэх дүгнэлт гаргуулан МУ-ын иргэдийн хэрэглээнд оруулсан байж болзошгүй" гэх асуудал хөндөгдсөн билээ.
Үүнтэй холбогдуулан тус дуслыг шинжилгээнд хамруулсан гэх ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын байцаагч С.Баасанцээгээс УИХ-ын гишүүн Ц.Туваан ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тодруулахад тэрбээр "Үгүй" гэх хариултыг өгсөн. Гэвч Түр хорооны дарга Ж.Чинбүрэн "Харилцан хамаарлын жагсаалт дотор таны нэр цохиж явна. С.Баасанцээ нь "Бадрах дэлгэрэх тун" гэх ААН-тай хамааралтай гээд гараад ирчихсэн байна" гэсэн юм.