“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр шинжээч "МУ-д эм, оношлуур эмийн түүхий эдийн мэдээллийг бүртгэдэг "Лайсмед" систем 100 хувь аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна. Тус системийн хөгжүүлэлтэд оролцож байсан өөр компанийн ажилтан системийн админ эрхийг эзэмшдэг. Энэ нь бүх төрлийн мэдээллийг өөрчлөх, устгах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна" гэлээ.