Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдрийн сонсголын төгсгөлд "Ковидын үеийн замбараагүй худалдан авалт ба эмийн үнийн өсөлт" сэдвээр шинжээчийн дүгнэлтийг сонсов.
Шинжээч ковидын үед хамгийн өндөр дүнгээр эм авсан ААН-үүдийн нэрс, мөнгөн дүнг танилцуулав. Тодруулбал,
-2021 он буюу эм худалдан авалтын оргил үед "Монос трейд" ХХК вирусын эсрэг эмийг 1 тэрбум 95 сая,
-"Илдэнгүн хошуу" ХХК вирусын эсрэг эмийг 897 сая,
-"Лайфтроник" ХХК оношлуурыг 1 тэрбум 608 мянган төгрөгөөр,
-"Монгол эм импекс концерн" ХХК Ремдесивир эмийг 551 сая 936 мянга,
-"Илдэнгүн хошуу" ХХК нь 153 сая 700 мянган төгрөгөөр,
-"Омбол" ХХК 1 тэрбум 750 сая төгрөгийн үнэ бүхий эм,
-"Азифарм" ХХК 1 тэрбум 990 сая төгрөгийн оношлуур зэргийг тус тус худалдан авсан байна.