Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: Өргөө амаржих газар зах зээлийн үнээс 1.3-3.3 дахин их үнээр худалдан авалт хийж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор худалдан авах ажиллагааны гажуудал эмийн үнэд нөлөөлсөн байдлыг шинжээчийн дүгнэлтээр сонсож байна. Шинжээчийн зүгээс, 75 багцын 44 багцад огт сонгон шалгаруулалтгүйгээр, аливаа шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн нь зах зээлийн үнээс 1.3-3.3 дахин их үнээр худалдан авалтыг хийж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зүйл, заалтыг хэрэгжүүлээгүй гэлээ. Мөн 2022 онд 2.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийгдсэн бөгөөд үүнээс зөвхөн 200 орчим сая төгрөгийн худалдан авалт нь тендерийн дагуу хийгдсэн байна гэлээ.

БАЙНГЫН ХОРОО: Үндэсний аудитын газрын тайланг хаалттай сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Үндэсний аудитын газрын тайланг хаалттай сонсоно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.