“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсоно. Тодруулбал, эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт ямар байна, эмийн чанарын лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар хэлэлцэнэ. Мөн зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүнг танилцуулна. Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөдрийн нөхцөл байдал, Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлуудыг танилцуулна. Мөн эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлын талаар мэдээлнэ. Эмийн салбар дахь монопол тогтолцоог нотолгоогоор үзүүлэх аж.
ЭМИЙН СОНСГОЛ: Эм хангамжийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлын талаар нотлох баримтыг судална
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.