Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Олонх болсон нам илүү дуугардаг биш сөрөг хүчинд энэ боломжийг олгох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 56 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар зайлшгүй батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тэгвэл бид дэгийн хуульд орж буй өөрчлөлт, онцлог заалтуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Туваанаас байр суурийг нь тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой хамгийн чухал хуулийн нэг нь дэгийн тухай хууль. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламент чуулганы хуралдаанд бүлгийн зохион байгуулалтад орж, олонх болсон намын гишүүд илүү үг хэлдэг байх дэг рүү шилжинэ гэж буй. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

- Хуулийн төсөлд парламентад олонх болсон намын гишүүд илүү хугацаанд үг хэлдэг байхаар зааж байгаа нь сөрөг хүчний үг хэлэх эрхийг илт хязгаарлаж байгаа үйлдэл.

Уг нь эсрэгээрээ байх ёстой гэж үздэг. Парламентын олонх нь Засгийн газраа бүрдүүлээд, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг учраас дотроо зөрчилдөх зүйл бага байдаг. Дээр нь нэг намын бодлого, кабинетын зарчмаар ажиллана гээд асуудал харьцангуй бага яригдана.

Харин сөрөг хүчинд асуудал их. Эрх баригчдын алдаатай бодлогыг ил гаргаж ярих, сонгогчдын дуу хоолойг илүү бодитоор хүргэх шаардлага үүсдэг учраас чуулганы хуралдаанд үг хэлэх хугацааг илүү олгох ёстой гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, бүлгийг төлөөлж 1-2 гишүүн ярих болбол цаана нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрх, сонгогчдын саналыг төрд хүргэх дуу хоолой тасрах эрсдэлтэй болно.

-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?

- Бүрэн эрхийн асуудал бол тухайн гишүүдийн хуулиар олгогдсон боломж гэж хардаг. Халдашгүй байдалд тухай хүний эзэмшиж байгаа орон байр, машин хэрэгсэл гээд зүйлс нь ороод явна. Миний хувьд УИХ-ын гишүүн болоод анзаарч мэдэрсэн зүйл бол улс орны тусгаар тогтнолтой холбоотой, ялангуяа гадаад улс орны янз бүрийн дарамтууд УИХ-ын гишүүнд ирдэг. Тэр ч бүү хэл төрийн гурван өндөрлөгт ч ирдэг гэж хардагддаг. Энэ бүгдээс харвал төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэж харж байгаа.

Б.Пүрэвдорж: Эрх баригчид сөрөг хүчнийг дуугүй болгох хууль батлах гэж байгаа
Б.Пүрэвдорж: Эрх баригчид сөрөг хүчнийг дуугүй болгох хууль батлах гэж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.