UBN.mn сайт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хуулийн заалтаас онцлохыг нь хүргэж байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний сарын цалин дунджаар 3.9 сая төгрөг бөгөөд жилд 46.8 сая төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг юм. Харин УИХ-ын гишүүнийг эргүүлэн татсан тохиолдолд энэхүү тэтгэмжид хамрагдахгүй аж.
Сэтгэгдэл (71)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!