Сүүлийн өдрүүдэд монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн өвөрмонголчуудын тэмцлийг дэмжиж байгаа тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Үндэснийхээ хэл, соёлыг хамгаалж үлдэх гэсэн өвөрмонгол багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, олон мянган эцэг эх, хүүхдүүд нэгдэж, тэмцэж байгаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ:
“Монгол хэл бичигтэй, Монгол улсын хууль, тусгаар тогтнол, эрх чөлөөг хүндэтгэдэг Монгол хүнийг ямар ч шалтгаанаар ирсэн тосоод авах хэрэгтэй. Энэ тухай хуулийн төсөл бэлэн. Өргөн бариад батлуулах хууль санаачлагчид олдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь зүтгүүлээд бараагүй юм” гэжээ.