Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амгалан ДЦС-ын 116 МВт-ын өргөтгөлийг дөрөвдүгээр сарын 18-нд ашиглалтад авахаар ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар Ерөнхий сайдад хандсан асуулгын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл танилцууллаа.

Мэдээлэлийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улаанбаатар хотын цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрчим хүчний хүрэлцээг сайжруулахын богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх ямар бодлого төлөвлөгөөг тодрууллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Амгалан ДЦС-ыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Бүтэн сайн өдөр буюу нөгөөдөр 11:00 цагт газар дээр нь очиж ажиллана. Дөрөвдүгээр сарын 18-нд холбох тооцоололтой байгаа.

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2023 онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. 11, 12, 1, 2 дугаар сард цахилгаан эрчим хүчний өсөлт жилд дунджаар 11.5-12 хувьтай байгаа. Иймээс 2023-2024 оны өвөл эдгээр сард эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтай давж туулсан. Энгийн иргэдэд хөнгөллөө гэж ярьдаг. Гэхдээ энгийн яривал тог таслаад энэ өвлийг давлаа.

2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэх болов уу.

Б.Чойжилсүрэн: Нар орчихоор эсвэл салхи зогсчихоор хэмжээний чадлыг нөөцлөх шаардлагатай
Б.Чойжилсүрэн: Нар орчихоор эсвэл салхи зогсчихоор хэмжээний чадлыг нөөцлөх шаардлагатай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.