Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААН-үүдийн орлогын албан татварын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг ААН-үүдэд шилжүүлж байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1 хувиар төлдөг болсон. Ингэхдээ,

300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1 хувиар татвар төлнө. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10 хувиар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болсон.

Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлж байна.

Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг харуулж байна.

Д.Амарбаясгалан: Малчдад нэг удаагийн шинжтэй туслалцаа үзүүлээд асуудлыг нь чаддаггүй юм байна гэдгийг ард иргэд, ЗГ, УИХ ч харлаа
Д.Амарбаясгалан: Малчдад нэг удаагийн шинжтэй туслалцаа үзүүлээд асуудлыг нь чаддаггүй юм байна гэдгийг ард иргэд, ЗГ, УИХ ч харлаа
 
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.