УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсэн юм. Тэрбээр,
"Монгол Улсын боомтуудын сэргэлт гээд байгаа замаа холбож чадахгүй хэчнээн жил болов оо. Мухар төмөр зам нь Монголын хөгжлийг 10-20 жил гацааж байна. Юу вэ, тэр Владивостокоор нүүрс гаргана гэл үү. Тэр үлгэрийг хэчнээн жил ярьдаг юм бэ. Нүүрсээ гаргаж чадсан юм уу. Ийм хөлдүү, хүүхдэд ээлгүй ширүүн. Эмнэлгүүдээр хүүхдүүд дүүрэн байна шүү дээ. Ийм Засгийн газартаа хариуцлага тооцохгүй юм. Хулгайчид хамгийн ээлтэй, хулгайчдыг өөхшүүлж байдаг" гэлээ.