СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 аймагт цас болон шороон шуургатай. Салхины хурд секундэд 24 метр хүрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Өнөөдрөөс эхлээд баруун аймгуудын нутгаар цаг агаар муудаж байна. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 12-13-нд шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутаг, Төвийн аймгуудын баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-14-нд шилжих шөнө Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өнөө шөнө буюу 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр 13-нд Архангайн нутаг Баянхонгор, Өвөрхангайн хойд, 13-14-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болно. Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говийн бүс нутгаар 14-нд Говь хээрийн нутгаар салхины хурд сенкундэд 18-20 метр зарим үед 24 метрийг давж шороогоор шуурна" гэв.

Д.Ганбат: Ардын намынхан Монголын ард түмний эсрэг найман жил “Зарлаагүй дайн“ хийлээ
Д.Ганбат: Ардын намынхан Монголын ард түмний эсрэг найман жил “Зарлаагүй дайн“ хийлээ
 
Н.Учрал: Монголд компани байгуулж, бүртгүүлэхийн тулд заавал набор, чихэр барьж гүйж байна
Н.Учрал: Монголд компани байгуулж, бүртгүүлэхийн тулд заавал набор, чихэр барьж гүйж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!