Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх автозамын ажлыг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх автозамын газар чөлөөлөлтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэгвэл өнөөдөр тус автозамын ажлыг эхлүүллээ.

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг автозамыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах юм.

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад хандсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, хэтийн төлөвийн талаар” асуулгын хариуг сонсоно
ЧУУЛГАН: Ерөнхий сайдад хандсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, хэтийн төлөвийн талаар” асуулгын хариуг сонсоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд