УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: Хяналт шалгалтын тухай хуулиар УИХ-ын нэг гишүүн үйл ажиллагаа явуулж байгаа нэгээс дээш түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахгүй гэж зааж өгчээ. Өмнө хяналт шалгалтын тухай хууль гэж байхгүй байхад аливаа асуудлыг шалгахдаа ажлын хэсэг гэж гаргадаг байсан. Тухайн ажлын хэсгийг хэсэг хүмүүс санаачлаад явдаг. Эцсийн сонирхол нь өөрдсийнх нь эрх ашигтай зөрчилдсөн зүйл болон эрхэлдэг бизнесийнх нь өрсөлдөгчтэй холбоотой асуудлыг шалгах түүгээрээ өөрсдөдөө ашигтай янз бүрийн шийвэр гаргуулахаар оролдож байсан зүйлүүд хүртэл илэрч байсан.
Тиймээс хуультай болсноос хойш ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг хянал шалгалтын хуулиар оруулж хэлэлцэхгүй гэж заасан байгаа. Тиймээс хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх агуулга бүзхий асуудлуудыг хатуу хянах боломж байгаа гэж харж байна.