Т.Тулга, Э.Бямбадорж нар алтан медалийн төлөө барилдана

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Чөлөөт бөхийн барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна. Эрэгтэйчүүдийн 65 кг жинд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга эхний даваанд Японы Оно Масаносукег цэвэр дарсан бол хоёр дахь барилдаандаа БНАСУ-ын тамирчинг ялж хагас шигшээд үлдсэн. Зооны аваргын барилдаанд Энэтхэгийн Рохитыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Алтан медалийн төлөөх барилдаанд Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амузад Халилтай барилдах юм.

Харин 79 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Бямбадорж эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр ялж 1/4 шигшээд Японы бөхийг 5:3 аар ялж хагас шигшээд Узбекстаны Хасановыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Б.Пүрэвдорж: Иргэдийн дуу хоолой болох эрхээ хаалгаж, микрофоноо хаалгахгүй
Б.Пүрэвдорж: Иргэдийн дуу хоолой болох эрхээ хаалгаж, микрофоноо хаалгахгүй
 
Ипотекийн 3 хувийн зээлтэй орон сууцны эрэлт нэмэгдэж байна
Ипотекийн 3 хувийн зээлтэй орон сууцны эрэлт нэмэгдэж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!