Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж ДАРАМТАЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан зураг, бичлэг гуравдугаар сарын 14-нд олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас шалгахад ажилчид усанд орохдоо шүршүүрт шээдэг байсан учраас ХАБ-ын инженер нь айлгах зорилгоор ажилладаггүй камер суурилуулсан гэдгийг мэдээлсэн. Тиймээс гуравдугаар сарын 21-нд зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, камер суурилуулсан хүнд хариуцлага тооцоогүй.

Гэвч уг хэргийн дараа шүгэл үлээгчийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажлаас нь халахаар дарамталсан байна.

Бүр тодруулбал, шүгэл үлээгчийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн хурлаар оруулжээ. Тухайн үйлдвэрийн ажилчид гурван сануулах хуудас авбал ажлаас шууд чөлөөлөгддөг аж. Шүгэл үлээгч өмнө нь хоёр удаа сануулах хуудас авсан байсан бөгөөд сүүлийн хуудсыг нь зурна шүү гэж дарамталсан байгаа юм.

Улмаар шүгэл үлээгч ХЭҮК-д ханджээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд камер байршуулахыг хориглоно" гэж заасан.

Тодруулбал, ресторан болон хоолны газрын VIP өрөөнд камерын бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн камерын бичлэг байна. Орц, гарцны хувьд давхартаа 2-3 айл амьдардаг гэж бодоход камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгдөг болсон юм.

Эргэн сануулахад, 2023 оны аравдугаар сард нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд хуулийн этгээд буюу сургуулийн захирлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 8 сая төгрөгөөр торгосон байдаг.

Б.Баттөмөр: Байнгын хороодын хуралдаанд суухгүй байгаа гишүүдэд сануулах арга хэмжээ авах асуудал яригдаагүй байна
Б.Баттөмөр: Байнгын хороодын хуралдаанд суухгүй байгаа гишүүдэд сануулах арга хэмжээ авах асуудал яригдаагүй байна
 
Сэлэнгэ аймгийн зарим сум ойн түймрийн нэн АЮУЛТАЙ зэрэглэлд байна
Сэлэнгэ аймгийн зарим сум ойн түймрийн нэн АЮУЛТАЙ зэрэглэлд байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!