Алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол гарч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүллээ. Энэ үеэр,
"Онцгой байдлын алба хаагчид угаартаж амь насаа алдаж байгаагийн гол шалтгааныг тодруулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь хангагдахгүй байна. Хамгаалах хэрэгсэл дутуу дулимаг, албан хаагчдад аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг чиглэлээр мэдээ мэдээлэл, сургалт дутуу байна. Мөн гал сөнөөгчдийн хувцас хэрэгсэл стандартад нийцэж байгаа юу үгүй юу.
Түүнээс гадна энэ салбарт хөндлөнгийн хяналт шалгалт оруулж ажиллахыг сануулж, Шадар сайд болон ОБЕГ, НОБГ-т шаардлага хүргүүлж байна" гэлээ.