Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ: 207 дугаар байрыг ашиглах боломжгүй“ гэж дүгнэлээ. Хэрвээ байрыг нураахаар болбол бид яах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварт газ тээвэрлэсэн ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, дэлбэрсний улмаас томоохон хэмжээний гал гарсан байдаг.

Улмаар дээрх хэргийн газар дахь 207 дугаар байр галд өртөж, оршин суугчдыг нь нийслэлээс түрээсийн орон сууцанд түр хамруулаад буй. Тэгвэл хохирогчдын төлөөлөл өнөөдөр Шадар сайдад болон БХБЯ-нд хандаж, шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр Хохирогчдын төлөөлөл "Улсаас биднийг түрээсийн байраар хангасан. Байр засварлах дүгнэлтийг бид хүлээж байсан. Дүгнэлтийг эцсийн байдлаар дөрөвдүгээр сарын 1-нд гаргаж өгнө гэсэн. Дүгнэлт хугацаандаа гараагүй учраас энэ сарын 1-нээс хойш яваагүй газар гэж алга. Гэвч бидэнд огт мэдээлэл өгөөгүй хэрнээ ХМХ-ээр "Энэ байрыг цаашид ашиглах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй" гэх дүгнэлт гарсан гэж мэдэгдсэн. Бидэнд яагаад хэлээгүй юм бэ.

Хэрвээ байрыг нураахаар болчихвол бид яах вэ. Түрээсийн байр яаж өөрийн төрсөн гэрийг гүйцэх вэ дээ. Бидэнд болон үр хүүхдүүдэд ч хэцүү байна. Хүний юманд амьдарна гэдэг чинь хэцүү шүү дээ" гэх байр суурийг илэрхийллээ.

ШУУД: Алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол гарч байгаатай холбогдуулан Шадар сайдад шаардлага хүргүүлж байна
ШУУД: Алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол гарч байгаатай холбогдуулан Шадар сайдад шаардлага хүргүүлж байна
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.